Thursday, January 3, 2013

Хаана байдаг бол?

Би 4, 5, 6 настай байх үеийнхээ найзуудаас 2 хүний нэрийг л мартаагүй. Нэг нь найз гэдэг үгийг надад хамгийн анх ойлгуулсан хүн. Одоо санаж байхад бид хоёр хамтдаа шороон царайлаад, байрны урд талын элсэн дээр, эсхүл эргүүтсэн төлөг шиг байрнаас байр дамжиж их тэнэдэг байж билээ. 4, 5 настай хоёр жоохон хүүхэд шд. Бид хоёр хоёулаа адилхан маажига байсан юм.
Тэр нөхөр надаас ч илүү майжига байсан санагддаг юм. Тэр хурдан алхахаараа хоёр тийшээ учиргүй их найгадаг байж билээ. Тэрний нэрийг Батхүү гэдэг байсан юм. 

Дараагийнх нь дахиад л цэцэрлэгт. 5, 6 настай л байсан байх. Батхүүгийн дараа найз гэдэг зөвхөн эрэгтэй хүүхэд биш бас эмэгтэй хүүхэд байж болдог гэдгийг мэдрүүлсэн хүн дээ. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцаа арай өөр байдаг гэдгийг тун сайн ойлгуулсан гэж байгаа. Бид хоёр цэцэрлэгийн нэг анги, бас нэг байрны хүүхдүүд байсан юм. Санаанд үлдсэнээр үргэлж л цагаан даашинзтай байдаг байсан шиг санагдаад байгаа юм. Бас учраа мэдэхгүй нялх юм байж тэр үедээ хөөрхөн мөөрхөн гээд дүгнэчихсэн нь одоо хүртэл тархинд хадгалагдаад үлдчихсэн ч байх шиг. Чавх тэр үед элбэг байдаг байсан болохоор аав ээж хоёр нь ийм хөөрхөн охиндоо яагаад Чавхаа гэдэг нэр өгчихсөн юм болоо гэж их боддог байсан болохоор би нэрийг нь одоо хүртэл мартаагүй байх. Бичиг үсэг сурсан хойноо бодож байхад Чавх биш Жавхаа, бүтнээрээ бол Жавхлан байсан юм билээ. 
Энэ хүмүүс одоо хаана, юу хийж явдаг бол. Нэг харахсан. 

2 comments:

  1. zarimdaa yums tosoolold bhda iluu dr bdgiim shigee.
    tegehgui bol tosoolol nuran unadag :D eeeee iim bsiimu gej bodogddog.

    ReplyDelete
    Replies
    1. За бас үнэн байх шүү. Гэхдээ төсөөлж байснаас илүү гоё болчихсон байхад нь төсөөлөлдөө л байлгаад байвал бас харамсалтайяа тээ.

      Delete